Мазаалай баавгай

Алтайн өвөр говь

Мазаалай баавгай /Ursus arctus gobiensus/ нь Говийн их Дархан цаазат
газрын Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруу зэрэг нийт 2.1 сая га
нутагт 15-20 тоотойгоор 3-4 бүл үүсгэн амьдарч байна.

Өнөөдрийн байдлаар мазаалай баавгайг хамгаалах асуудлаар Байгаль
орчин, ногоон хөгжлийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, ШУА-
ийн Биологийн хүрээлэн, Мазаалай сан, "Говийн баавгай" зэрэг
төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын ААН-үүд
идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Нэг зүйлийн амьтан ийм цөөн тоогоор орших нь устахад хүрдэг нь
байгалийн жам юм. Үүний зэрэгцээ цаг уурын өөрчлөлт, хүний буруутай
үйл ажиллагаа нь мазаалай баавгайн амьдрах орчинг үгүй хийж,
устах аюул уруу улам бүр ойртуулсаар байна. Мазаалай баавгайн
хамгааллын менежментийг сайжруулахгүйгээр өнөөгийн хэвээр цаашид
үргэлжилбэл түүнийг зөвхөн Байгалийн түүхийн музейд харах л хувь
заяа хүлээж байна.