Батхонгор Батгэрэл

Artist, Architect, and Teacher in Ulaanbaatar, Mongolia

Батхонгор Батгэрэл

Artist, Architect, and Teacher in Ulaanbaatar, Mongolia

Visit my website

Тайван энгийн эр хүн , гэхдээ таныг гэнэтийн зүйлсээр гайхшруулж чадна. Тэд ихэвчлэн дунд зэргийн нуруутай, бие бялдарын хувьд эрүүл чийрэг. Ярьж байхдаа толгойгоо өөр зүгрүү харуулдаг. Тэгш шулуун бие хаатай, ихэвчлэн дөрвөлжин нүүрний хэлбэртэй. Нүдэд нь үргэлж оч гялалзаж, хайр дурлалтай учирсан ч эрх чөлөөтэй хэвээр байж чаддаг. Тэд яг алган дээр тавьсан элс шиг. Атгах тусам хурууны завсраар чинь асгарах болно. Та байгаагаар нь байлгаж байх юм бол тэд хэвэндээ л байна. Түүнд дүрэм зохиож, хил хязгаар тогтоох маягаар тэднийг удаан өөртэйгээ нааж чадахгүй. Бусад хүмүүстэй их тэвчээртэй ханддаг ч гэлээ өөрийнхөө тал дээр тэгэж чаддаггүй. Ямар нэгэн буруу зүйл болвол бусад хүмүүсээс буруу хайлгүй өөрийнхөө болгоомжгүйд л харамсана. Найз нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ ханддаг. Зарим дургүй найзтайгаа хүртэл. Бүсгүйчүүдийг санаанд оромгүй үйлдлээрээ гайхшруулж баяруулж чаддаг авъяастай. Гэнэтийн бэлэг, санаанд оромгүй болзоо гэх мэт. Мэдээж Венера гаригийн нөлөөнд байдаг учраас хайр сэтгэлийн тал дээр одтой. Гэхдээ хэнтэй ч хэт дотно болохоосоо эмэйдэг. Учир нь тэд бодит ертөнц дээр амьдарч байгаа л бол хүн өөрөөрөө л амьдрах ёстой гэж үздэг. Гаж этгээд аашлах үедээ хүмүүс юу гэж бодож байгааг хэр барагтаа тоогоод байдаггүй. Хөл нүцгэн алхаад явж байхад нь хүмүүс шоолвол өөдөөс нь ёжтой харж инээгээд муу тэнэгүүд хэмээн дотроо бодно. Дуулгавартай байх, мөн энгийн хэвшмэл амьдралд дургүй. Үргэлж шинэ сонин зүйлсийг эрж хайж байдаг. Тэрбумтны амьдралыг сонирхоно уу гэхээс тэтгэвэртэй гарсан хөгшин болохыг хүсдэггүй. Найз нөхөд болон хайртай охиноо судалж дүгнэлт хийх дуртай. Сонирхоод байх зүйл үлдээгүй бол өөр сонин содон зүйлсийг эрж хайж эхэлнэ. Гэхдээ зарим нэг зүйлсийг ойлгохдоо удаан. Тэгэхээр хангалттай хариулт авталаа л сонирхож хамт байна . Олон танилтай ч цөөхөн хэдэн чанартай найзтай. Тоогоос чанарыг эрхэмлэдэг. Өчнөөн олон хүнээр хүрээлүүлсэн ч гэлээ үргэлж л ганцаардаж байдаг. Дотоод зан ааш нь их зөрчилтэй. Хүнд өөрийнхөө зовлон, хэцүү байгаа зүйлсээ нээлттэй илэрхийлээд байж чаддаггүй. Зөвхөн ирээдүйгээ харж амьдардаг ирээдүйн төлөө зүтгэдэг. Заримдаа ганцаараа баймаар үед нь зүгээр л орхи. Хэсэг хугацааны дараа удахгүй хүрээд л ирнэ. Өөрийн санаа бодол дүгнэлтээ шуудхан хэлчихдэг. Харин яг юу хийх ёстой талаар зааж зааварлаад байддаггүй. Тиймээс өөрөө ч хүн өөрт нь зааж зааварлахад дургүй. Тэрээр хүн бүрийн зорилго мөрөөдөл нь халдашгүй байх ёстой гэж үздэг. Гаднаа болхи, болгоомжгүй юм шиг харагддаг ч маш бодлоготой зөрүүд хүмүүс. Хүмүүсийг нарий