Уканаа <3 Уянгаа
Чи л байхкуу бол амьдрал тэр чигээрээ сүйрч
Чамтай л хамт байхад сэтгэл тайвшран уужирч
Хүсэл мөрөөдөл минь чамгүй л бол утгаа алдаж
Хүнийх гэж төсөөлөмгүй чиний л хайранд бялхана
Шүлэг бичих онгодыг чамаас нөхөн урсгаж
Шөнийн бодол өдрийн зүүдэндээ чамайг л харан тийчэлж
Зүрхний гүн дэхь үгсээ чамдаа шивнэн инээж
Зөн билэгдээ хөтлөгдөн хайрлан уяран дуулнам..
Чиний үгүй ертөнцөд өөрөөрөө байх утгагүй
Чихэр шиг дурсамжиндаа шунан өнгөрснөө мартах урамгүй
Ирээдүйн сайхан бүхнийг төсөөлөхгүй байх ч эрхгүй
Эрх танхил чамдаа дурлахгүй байх ч аргагүй....