Шинэбаяр Энхбулган
Би 90-ээд онд төрсөн, Би бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнх, Би бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, цагаан самар, картны бараа идэж, цээхийн 40,50ын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар байрныхаа гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, касет тоглуулагч, чат өрөөний анхдагчид. Би Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодыг хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглоомны Танк, Contra тоглодог байсан сүүлчийн үеийнх. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. Би бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Би хамгаалалтын дэргүй машинаар аяалж, түнээлийн уруу чаргаар гулгаж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарж, Link , Cyber , HackeR гэх пс нүүдэд тоглодог байсан сүүлчийн үеийнх. Би өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнх. Би хүүхдийн зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй, гэхдээ л би хамгийн сайхан мөчүүдийн эзэн... .!